Би нэг магистрантуртай анх ойлголцохдоо их инээдтэй байдлаар ярилцаж байсан нь санаанд орлоо. Сэтгүүл дээрхи confessions буланд тависан бичлэгтэй төстэй.
Тэр их өндөр эрэгтэй хүн байсан. Шүдэндээ аппараттай. Харахад инээд хүрмээр л дээ. Би түүнд хичээл сонголт яаж хийдэг тухай тайлбарлаж өгсөн. Тухайн үедээ ойлгосон юм шиг байсан хирнээ маргааш нь дахиал миний хэлснийг давтаад асуусан. Төвөггүй тайлбарлаад явууллаа. 3 дахь удаагаа ирэхдээ багш нараа хаанаас олохоо мэдэхгүй байна гээд та надад хэлж өгөх ёстой байсан , хий дэмий нааш цааш нь явуулаад гэж уцаарласан.
Мэдээж хариуд нь таньд би тайлбарлаж өгсөн гэдгээ хэлээд байхад хүлээж авахгүй уцаарлаад. Сүүлдээ би үнэхээр төвөгшөөсөн. Таниас бусад нь ойлгосон, өөрт чинь би ойлгуулж чадахгүйн байна гээд би компьютерийнхээ дэлгэц рүү хараад чимээгүй болоод суугаад өөр юм хийгээд эхэлсэн. Хамгийн инээдтэй нь тэр "Та намайг шүдэндээ аппарат зүүсэн болохоор ингэж ялгаж харьцаад байгаа юм уу " гэдэг байгаа. Ууртай байсан хирнээ инээчих гээд хэхэ. Хүнийг аппарат зүүлээ гэж ялгавартай хандаж болохгүй биз дээ. хэхэ
Одоо тэр магистрантуртай сайн ойлголж, сайн харилцаатай байдаг. Хааяа манай ажлын хамт суудаг хүмүүс бид нар тэрний тухай яриж инээлддэг. Хөгжилтэй шүү.
Thursday, December 30, 2010
Saturday, December 25, 2010
Merry Christmas!
Шинэ он удахгүй гарлаа.
Өнгөрч буй 2010 он үйл явдлаар дүүрэн байлаа. Бусдын блогоор зочлож байсан боловч өөрөө блогтой байсангүй.
Бага байхдаа тэмдэглэл их хөтөлдөг байлаа. 2006 оноос хойш ганц ч мөр бичлэг үлдээгээгүй юм байна. Амьдралын баяр гунигаа өөрийн нээж буй блогтоо оруулахаар шийдлээ.
Өнгөрч буй 2010 он үйл явдлаар дүүрэн байлаа. Бусдын блогоор зочлож байсан боловч өөрөө блогтой байсангүй.
Бага байхдаа тэмдэглэл их хөтөлдөг байлаа. 2006 оноос хойш ганц ч мөр бичлэг үлдээгээгүй юм байна. Амьдралын баяр гунигаа өөрийн нээж буй блогтоо оруулахаар шийдлээ.
Subscribe to:
Posts (Atom)